Өнөөдөр болох үйл явдал…

Байгаль орчин аялал жуулчлалын яам
10:00 цагт Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц” хүчин төгөлдөр болсны 35 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурал болно. Утас: 91965599, 99153766
Эрүүл мэндийн яам
11:00 цагт "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
Чойжин ламын сүм музей
11:00 цагт Олон улсын дохионы хэлний өдөр энэ сарын 23-нд тохионо. Уг өдрийг угтан Чойжин ламын сүм музей Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Дохионы хэл бүгдэд зориулагдсан” арга хэмжээ зохион байгуулна. Уг арга хэмжээний хүрээнд Монголын түүх, соёлын үнэт өв, баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлийг сонсголын бэрхшээлтэй 300 гаруй иргэнд дохионы хэлний орчуулагчийн тусламжтайгаар үзүүлж сонирхуулна. Утас: 91111981, 99905352, 99961551, 94091232
“UB MART” дэлгүүрийн 510 тоот
12:00 цагт Иргэний онцгой комиссоос гадаадад гацсан иргэддээ хандив, тусламж хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. Утас:99057870
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
16:00 цагт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж, коронавируст халдвар /КОВИД-19/-өөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцана. Утас: 99094993, 91989890
С.Цог