Бүртгэлгүй эм худалдаалж байсныг таслан зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн иргэний мэдээллийн дагуу шалгалт хийсэн  байна. Шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувь хүн худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоожээ.

 Нийт найман нэр төрлийн эм худалдаалж байсныг хурааж, аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.

О.ОНОН

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button