А.Ариунзаяа сайд аа, Төрийн яамны тамгыг төрсөн өдрийн мэндчилгээнд дарах хэр ёс зүйтэй үйлдэл вэ

УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа бүрдсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд П.Жасрайгийн зээ охин А.Ариунзаяа багтсан. Түүний хувьд Үндэсний статистикийн хорооны даргын албан тушаалаас  ХНХ-ын сайдаар томилогдсон юм. 

Ийнхүү томилогдоод удаагүй эрхэм сайд Төрийн яамны тамгыг төрсөн өдрийн мэндчилгээнд дарж олны нүдийг орой дээр нь гаргав. Энэ асуудал цахим сүлжээнд олон нийтийн шүүмжлэл дагуулж байна.  Учир нь албаны тамга  бол албан ажлын хэрэгцээнд ашиглах тэмдэг. Харин төрийн тамга бол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бөгөөд олон улсын гэрээ, хэлэлцээр зэрэг төрийн эрх барих дээд байгууллагаас гаргасан хууль цаазын дээд хүчин төгөлдөр актыг батламжлахад хэрэглэдэг тэмдэг юм. 

Гэтэл А.Ариунзаяа сайд төрсөн өдрийн мэндчилгээнд дарж суугаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

\

О.ОНОН

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button