Өнөөдөр: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл хийнэ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
10:00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар хийсэн хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887
Төрийн ордон
10:00 цагт "Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлцүүлэг болно.
Эрүүл мэндийн яам
11:00 цагт "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
“Blue Sky”
11:00 цагт Хэнтий аймагт байгуулж буй Түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолборын талаар мэдээлэл өгөх хэлэлцүүлэг болно. Утас: 91965599, 99153766
Төрийн ордон
14:00 цагт УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл хийнэ.
С.Цог