ОХУ-ын Слюдянка тосгонд 5,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо

ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрын зайнд газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 2020 оны 09-р сарын 22-ны өдрийн 02 цаг 04 минут 55 секундэд ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрын зайнд магнитуд нь М=5.8-тай газар хөдлөлт болсон байна.
Тэгвэл энэ газар хөдлөлтийн чичирхийлэлт Улаанбаатар хотод хүчтэй мэдрэгдсэн тухай цахим орчинд эх сурвалжууд мэдээлж байна.
О.ОНОН
Оллоо.мн