Шүүгдэгч Г.Солтанаас 7.880.500 төгрөгийг албадан гаргуулах нэмэлт заалт оруулав

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан энэ сарын 22-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1385 дугаар шийтгэх тогтоолтой Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Солтан, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулав. Үүнд:

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг шүүгдэгч Г.Солтанаас албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button