Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч О.Мөнгөншагай гэж хэн бэ?

Орон нутгийн сонгууль ирэх сарын 15-нд товлогдсон. Долоо хоногийн эхэнд аудитаас сонгуульд нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг зарласан юм. Тухайлбал, нийслэлд нэг нэр дэвшигч 70-288 сая төгрөгийг сонгуульд зарцуулж байна. 

Ийн санхүүгийн өндөр босготой сонгуульд хэн хэн өрсөлдөх нь анхаарал татаж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр тойрог гэхэд 248 сая төгрөг зарцуулах эрхтэй. Тэгвэл энэ тойрогт хэн өрсөлдөж байгаа вэ, гэх асуулт анхаарал татаж байна. 

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр тойрогт МАН-аас О.Мөнгөншагай нэр дэвшин өрсөлдөж байна. Түүний хувьд эрх зүйч мэргэжилтэй. Ажлын гараагаа УИХ-ын гишүүний туслахаас эхлүүлсэн. Дараа нь сайдын туслах хийж байгаад "Эм Би Ти" трейд ХХК Ерөнхий захирлаар томилогдсон байдаг. Харин 2012 онд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Авто Худалдааны Цогцолбор ОНӨААТҮГ-ын даргын албыг хаших болсон. Улмаар жил гаруйн өмнө хот байгуулалт хариуцсан төслийн удирдагчаар томилогдсон юм. 

Тэгвэл үүний хурдацтайгаар албан тушаал ахиж яваа О.Мөнгөншагай хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ? 

О.Мөнгөншагай нь Монголиа майнинг машинери, Мичид эрхэс, Төгс бүтээн байгуулалт, АйзисИНсайнь, Алтанбулагрекс зэрэг таван компанитай. Тэднийх 100 гаруй сая төгрөгийн орлоготой, нэг орон сууц, нэг хүлэмжийн газартай. Эдгээр нь 500 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Тэрбээр эзэмших-0.05 га, Эзэмших-0.07 га, эзэмших-1га газартай. Бүр тодруулбал нийслэлийн жирийн иргэн 0,07 га газраа эзэмшиж чадахгүй байхад тэрбээр ийнхүү гурван газар эзэмших эрхтэй. 2018 онд 278 сая төгрөгийн хадгаламжтай гэдгээ ХОМ-тээ мэдүүлж байсан бол 2019 онд огцом бууруулж 23 сая төгрөгийн хадгаламжаа мэдүүлжээ. 

Түүнийг улс төрийн хүрээнийхэн Г.Занданшатарын ойрын хүн хэмээдэг. Иймээс ч сүүлийн жилүүдэд нийслэлд томоохон албуудыг хаших болсон тухай эх сурвалжуудын мэдээлэл байна. 

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button