Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 иргэн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020/09/24/  19:16 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Тус онгоцоор 265 иргэн  ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-55, жирэмсэн болон асран хамгаалагчтай-15, өндөр настан-10, эрүүл мэндийн шалтгаантай-31, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-154 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлалаа.

 

С.ЦОГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button