Гуравхан жилийн дотор тэрбумтан болсон Б.Нэргүй Налайх дүүрэгт нэр дэвшиж байна

 

Манай сайт орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдөр нийслэлийн Налайх дүүрэгт нэр дэвшигч Буяндалайн Нэргүйг онцолж байна. 

Б.Нэргүйгийн хувьд Налайх дүүргийн ИТХ-ын даргаар ажилладаг. Цэргийн их сургууль төгссөн. 2010 оноос эхлэн Налайх дүүргийн Засаг даргын ТББ-олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад дүүргийн ИТХ-д сонгогдсон байдаг. 

Энэ удаад нийслэлийн ИТХ-д ийнхүү өрсөлдөж байна. 

Ийнхүү шат ахин сонгуульдах болсон Б.Нэргүйгийн ХОМ мэдээллийг хүргэе.

Тэрбээр жилийн 50 сая төгрөгийн орлоготой гурван жилийн өмнө 14 сая төгрөгийг жилдээ олдог байсан гэж байгаа. Харин гэр бүлийн гишүүд нь 188 сая төгрөгийн орлого олдог, Гурван жилийн өмнө буюу 2017 оны ХОМ-тээ Б.Нэргүйн гэр бүл 11 сая төгрөгийн орлого олдогоо мэдүүлж байсан бол 2019 онд ийнхүү суга өссөн байгааг харж болно. Тэднийх нэг орон сууц нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалттай газар, нэг гэр, нэг граж, нэг өвөлжөө хаваржааны газартай. Эдгээр нь 352 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 80 сая төгрөгийн хоёр машинтай. 

Б.Нэргүйгийн хувьд сүүлийн гурван жилд хөрөнгөлөг дарга нарын эгнээнд ороод буй. Тэрбээр 380 төгрөгийн үнэлгээ бүхий газартай. 

ХОМ-ээс хамгийн их анхаарал татах зүйл бол түүний огцом өссөн хадгаламж. 2017 онд дансандаа 64сая төгрөгтэй байсан Б.Нэргүй дарга 2018 онд 960, 2019 онд нэг тэрбум 396 сая төгрөгийг дансандаа хуримтлуулж чадсан байгаа юм. Мөн дээрээс 2018 онд хоёр тусгай зөвшөөрлийн эзэн болж. 

Ийнхүү гуравхан жилийн дотор саятнаас тэрбумтны эгнээнд шилжсэн Б.Нэргүйгийн хувьд дүүргийн ИТХ-ээс нийслэлийн ИТХ суухаар зэхэж байна. 

О.ОНОН

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button