ЭМЯ: Өнөөдөр хоёр хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий нийтэд 298 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 18 мянгаар буурч, нас баралт ижил түвшинд байна. Харин 218 мянга гаруй хүн эдгэрчээ.
Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 655 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин 2 хүн эдгэрч дараагийн шатны сувиллын ажиглалтад шинжлээ.
ЭМЯ