Б.Саруул: Бид аз жаргалтай ажлын байрыг бий болгохын төлөө ажилладаг

 Имарт худалдааны төвийн ажлын өдөр ажилчдын өглөөний дасгалаар эхэлдэг. Харин энэ өглөө худалдааны зөвлөх Жавхланд ирсэн талархлын үгтэй захидлаар эхэллээ.

Дэлгүүрийн чанга яригчаар …“Дэлгүүрт хүүхэдтэйгээ түүртэж явсан  надад хамгийн сайхнаараа, бүхий л боломжоороо тусалсан худалдааны зөвлөх Жавхлан танд баярлаж байна” хэмээн нэгэн үйлчлүүлэгч ээж талархлын үгээ илгээжээ. Бараагаа өрж зогссон, кассаа нээхээр бэлдэж байсан ажилтнууд Жавхлан зөвлөхөд алга нижигнүүлэн ташиж, баяр хүргэж, талархлын үгэнд хүч нэмлээ. Тэдний өглөө ингэж эхэлдэг. Заримдаа нэг нэгэнд нь тохиолдсон хөгжилтэй яриаг хуваалцана, заримдаа бие биедээ урам өгсөн сайхан үг, дуу хөгжмөөр өглөөг угтана. Ингэж тэд өдрийн турш түүртэх юмгүй ажиллах эрч хүчээ авдаг бөгөөд энэ нь Имарт компанийн соёлын нэг илрэл юм.

Хүний нөөцийхний уриа нь “Аз жаргалтай ажлын байр бий болгоё”.  Имартынхан энэхүү уриагаа цаасан дээрх үг биш бодит ажил хэрэг болгохоор олон зүйлийг санаачлан хэрэгжүүлдэг байна.  “Аз жаргалтай ажлын байр бий болгоё” уриан дор ямар ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаа талаар Имарт Хайпермаркетын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Б.Саруултай ярилцлаа.

\

-Имарт Монголын зах зээл дээр үйл ажиллагаагаа эхлээд удаагүй хэдий ч бусад худалдааны байгууллагуудад үлгэр дуурайлал болох үйлчилгээг үзүүлж чаддаг шүү дээ. Нууц нь юү вэ?

 

-Манай байгууллага “Аз жаргалтай ажлын байрыг бий болгоё” гэсэн уриатай ажилладаг. Учир нь аз жаргалтай, сэтгэл хангалуун ажилтан Имартаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийг аз жаргалтай, стрессгүй, хүссэн бараагаа худалдан авахад тусална. Ажилтнууд маань имартын үйлчлүүлэгчдэд зөвхөн бараа бүтээгдэхүүн санал болгох биш сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажилладаг. Иймд Имарт-д ажилд орсон бол албан тушаал ахих, амьдарлаа дээшлүүлэх г.м гэрэлт ирээдүйг хамтдаа төсөөлж чаддаг байх хэрэгтэй. Бид ажилтан нэг бүрийг л аз жаргалтай байлгахын төлөө тасралтгүй сургаж, ур чадварыг нь дээшлүүлэх шаардлага бий болдог.  Байгууллагын зүгээс ажилтнаа сурч хөгжихөд нь зориулж сургалтын шаталсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Үүний илрэл нь манай компанийн карьерын өсөлттэй буюу албан тушаал дэвшсэн ажилтнуудын 90 гаруй хувь нь дотоодоосоо байдаг шүү.

 

-Ажилтнаа хөгжүүлэхээс гадна эрүүл мэндэд анхаарч үйл ажиллагаагаа явуулдаг цөөхөн хувийн байгууллагын нэг гэж сонссон. Ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын даатгалд хамруулах болсон шалтгаан юу вэ?

 

-Дахиад л уриагаа хэлье. Бид аз жаргалтай ажлын байрыг бий болгохоор зорин ажилладаг. Имарт төсөл 2015 онд 54 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр үндсэн 1000 орчим ажилтантай болсон байна.

Цар тахлын үед манай байгууллага үйлчилгээнийх гэдэг утгаараа хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд орж байгаа боловч хүнсээр ард иргэдээ таслахгүй байх үүрэг хүлээж байгаа.  Иймд бид ажилтнаа хамгаалахын тулд ямар арга зам байгааг эрэлхийлж эхлэн ажилтнуудаа сайн дурын эрүүл мэндийн даатгалд хамруулах хэрэгтэй юм байна гэдэг дээр санал нэгдээд ажил хэрэг болгосон. Тус даатгалд ажилтнуудын ажилласан жилээс хамаарч байгууллага тодорхой хувийг төлөх байдлаар хэрэгжүүлсэн.

 

-Ажилтнуудынхаа хүүхдүүдийг ч мөн даатгалд хамруулсан юм билээ. Ажилтнуудынхаа ар гэрт анхаарал хандуулж байгаа нь яах аргагүй сайн жишгийн нэг шүү дээ?

 

-Энэ бидний хувьд маш чухал зүйл байсан. Манай хамт олон дийлэнх нь залуус учир бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд олон байдаг. Цар тахлын онцгой нөхцөл байдалд онцгой байдлын газар, эмнэлгүүд өндөржүүлсэн байдалд ард иргэдийн төлөө ажилладаг бол бидний өмнө мөн л эрүүл хүнс, бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй үйлчлэх үүрэг оногддог. Энэ үүргээ биелүүлж байгаа ажилтнуудынхаа  хүүхдүүдэд компанийн зүгээс юу хийх ёстой вэ? гэдэг дээр анхаарал хандуулсан. Ингээд компанийн зүгээс энэ оны 2020 оны 06-н сараас ажилтнуудынхаа 0-12-насны 803 хүүхдийг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулсан.

 

-Имарт ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэхийн тулд анхаарч ажилладаг тухай ярилцлагын эхэнд цухас дурдсан энэ талаар тодруулахгүй юу?

 

-Ур чадварыг дээшлүүлэхийн тулд бид ур чадварын загварыг ашигладаг. Ур чадварын загварыг энгийнээр тайлбарлавал нэгдүгээрт, ямар албан тушаал дээр ямар ур чадвартай ажилтан сонгон шалгаруулах вэ, хоёрдугаарт, ажилтанд тухайн албан тушаалд ажиллахад ямар ур чадвар дутмаг байгааг илрүүлэн ямар сургалтыг зохион байгуулах вэ, гуравдугаарт, ямар ур чадварыг эзэмшвэл албан тушаал карьер өсөх боломжтой вэ гэдгийг тодорхойлоход ашиглаж байна.

\

 

-Ажилтнуудаа хөгжүүлж буй энэхүү туршлагаасаа бусад байгууллагуудтай хуваалцах уу?  Энэ талаар мэдээлэл өгөөч? 

 

-Ур чадварын загвар, ажлын байрны үнэлгээ, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гээд хүний нөөцийн үндсэн тогтолцоог үндэслээд хийгдэх ёстой ажлуудыг Монголын зарим байгууллагууд хэрэгжүүлж байна. Харин хэрэгжүүлж эхлээгүй байгаа байгууллагуудад бид хуримтлуулсан туршлагаасаа нийгэмд хувь нэмрээ оруулан Монгол улсын хөгжлийн төлөө хуваалцах бүрэн боломжтой.

-Имартынхны нэг болж аз жаргалтай ажлын байранд ажиллах хүсэлтэй ажил горилогчид, залуус яах ёстой вэ? Ямар шаардлага тавигддаг вэ?

 

-Нээлттэй, хамгийн халуун дотноор угтан авах болно. Шаардлага нь маш энгийн, Өдөр бүр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээн ажиллах чин эрмэлзэлтэй, бусдад инээмсэглэл бэлэглэх хүсэлтэй хүн бүрийг бид халуун дотноор Имарт гэр бүлдээ нэгтгэхдээ баяртай байх болно.

 

-Ярилцсан танд баярлалаа

 

-Баярлалаа та бүхэндээ ч бас  Аз жаргалыг хүсье.

\

\

\

\

\

\

\

\

\

О.ОНОН

Оллоо.мн 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button