Х.Бадамсүрэн дарга аа, та 440 сая төгрөгийн үнэтэй “Лексус” машиныг хэнд авч өгсөн бэ?

"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ нь 440 сая төгрөгөөр “Лексус” маркийн автомашин худалдан авчээ. Тодруулбал, энэ оны наймдугаар сард "Эрдэнэт Үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар Баганадант компаниас 440 сая төгрөгийн өртөг бүхий “Лексус” маркийн автомашин худалдан авч, төлбөрийн шилжүүлэг хийсэн байна.

Цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлсэн. Гэтэл төрийн өмчит үйлдвэрийн газар үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулах зардалд биш үнэтэй машин худалдаж авахад их хэмжээний зардал гаргаж байгаа нь шүүмжлэл дагуул байгаа юм. Цахим орчинд Төрийн өмчит үйлдвэрийн газрын төсвөөс худалдан авсан 440 сая төгрөгийн үнэтэй машиныг хэн хөлөглөж байгаа вэ? гэх асуултад хариулж нэхэж байна.

Тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар өнгөрсөн хавар Х.Бадамсүрэнг улираан томилсон. Иймээс дээрх асуултад Х.Бадамсүрэн дарга хариулт өгөх биз ээ.

\

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button