Ч.Хүрэлбаатар: “Номад” нэртэй 600 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжааллаа

Засгийн газрын шинэ бондын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Сангийн яам, Монголбанктай хамтарч ажиллаад “Номад” нэртэй 600 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжааллаа. Бондын хугацаа 5.5 жил, хүү нь 5.125 хувь байна. Гэхдээ бонд гаргаад бидэнд мөнгө орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор сольсон гэж болно.
Засгийн газар 2021 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.долларын төлбөр төлөх ёстой. Бид “Номад” бондын 600 сая ам.доллараар ирэх жил төлөх бондын төлбөрийг сольж байгаа юм. Ингэснээр хүүгийн зөрүүнээс 26 сая ам.доллар буюу 70 тэрбум гаруй төгрөг хэмнэнэ” гэлээ.
О.ОНОН
оллоо.мн