ЭМЯ: Нийт 591 сорьцноос коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий нийтэд 222 мянган хүн шинээр халдвар авч, 3 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 267 мянга гаруй хүн эдгэрчээ.
Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 591 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
ЭМЯ