Өнөөдөр болох үйл явдал…

"Туушин" зочид буудал
10:00 цагт Боловсрол, шинжлэх ухааны яам НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 88008781
Хангарди ордон
11:00 цагт Оршуулгын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй стандарт танилцуулах семинар болно. Утас: 88109320
"Blue Sky"
11:00 цагт "Дэлхийн хуримтлалын өдөр – 2020" аяны нээлтийн ажиллагаа болно.
"Туушин" зочид буудал
11:40 цагт "Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ болно. “Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбар болон “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Өмнөговь, Дорноговь аймагт “КОВИД-19”-ийн оношилгооны 4 PCR лаборатори байгуулах бөгөөд тогтмол эмчийн хяналтад байх шаардлагатай иргэдэд хүрч үйлчлэх телемедицин үйлчилгээ нэвтрүүлнэ. Утас: 99984729
Баянзүрх дүүргийн XI хороо
12:00 цагт Хонхорын Оргидогийн рашаанд 10000 мод тарих "Түмэн мод түмний буян" аяны нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтэд урлаг соёлын салбарынхан болон мод тарих аянд нэгдэж буй албан байгууллага, хувь хүмүүс оролцоно. Утас:99681983
Гадаад харилцааны яам
14:00 цагт "Монголын кино урлаг – 2020" чуулга уулзалт болно.
С.Цог