Сайн чанарын сортын чацаргана, үхрийн нүдний үрсэлгээний захиалга авч, нийлүүлнэ

Сүүлийн жилүүдэд Монголын байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон жимс, жимсгэний сортыг нутагшуулж тариалах болсон. Эдгээрээс ОХУ-аас Монголд нутагшуулж байгаа Элит сортын чацаргана, мөн ОХУ-ын Алтайский районоос оруулж ирсэн үхрийн нүд эрэлттэй байгаа билээ.
Тэгвэл жимс жимсгэний аж ахуй эрхлэгчдэд дуулгахад ОХУ-аас Монголд нутагшуулж буй Элит сортын чацарганы суулгацыг зах зээлд борлуулж эхэлсэн байна. Тодруулбал, нэг модноос 30-40 кг чацаргана ургадаг Элит сортын 2 настай үрсэлгээ мөн ОХУ-ын Алтайский районоос оруулж ирэн монголд нутагшуулсан нэг модноос 4-5 кг жимс өгдөг Нина сортын үхрийн нүдний 2 настай үрсэлгээний захиалга авч нийлүүлж байгаа аж.
Харилцах утас: 9966 9145, 8066 9145