Өнөөдөр болох үйл явдал…

Монголын хөрөнгийн бирж
09:00 цагт Монголын анхны хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан" үйл ажиллагаагаа албан ёсоор нээж, "Цан цохих" арга хэмжээ зохион байгуулна. Утас: 99688842
ЭМЯ
11:00 цагт "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
Монголын архитекторуудын эвлэлийн ордон
11:00 цагт МАЭ-ээс Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, концепцын үзэсгэлэн гаргана. Мөн Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ц.Тулга илтгэл хэлэлцүүлнэ. Утас: 77130638
“Blue Sky”
11:00 цагт “Цэнхэр алт усаа хайрлая” өдөрлөг болно. Утас: 80090228
“Аз хур” номын дэлгүүр
12:00 цагт Соёл урлагийн их сургуулийн 30 жилийн ойн хүрээнд шинэ номын нээлт болно. Утас: 70004343
С.ЦОГ