Допинг илэрсэн гурван бөхийн нэрийг зарлалаа

Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсий Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг мэдээллээ.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж: “Энэ жилийн үндэсний их баяр наадамд тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч БНСУ руу явуулсан. Шинжилгээний хариу есдүгээр сарын 08-нд ирсэн. Уг албан бичигт дурдсанаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нарын гурван бөхөөс допинг илэрсэн.
– Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориотой жагсаалт 2020”-д багтсан гурван төрлийн бодис
– Улсын аварга Н.Батсууриас дээрх хориглосон жагсаалтад багтсан нэг төрлийн бодис
– Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис тус тус илэрсэн” гэв.
Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан P.Пүрэвдагва нар А сорьцын шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч есдүгээр сард мэдэгдэл хийсэн бол Улсын харцага Б.Бат-Орших албан бичгээр зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
С.ЦОГ