Н.Онон, Ж.Мөнхсайхан нар гавьяат жүжигчин цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.
Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.
Ерөнхийлөгчийн зарлигаар Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон, “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан нар Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
О.ОНОН
Оллоо.мн