Гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээлэл шалгав

Авлигатай тэмцэх газар 2020 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд эрүүгийн 468 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 2 хэргийг нэгтгэн, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Ажиллагаанд 460 хэрэг шалгагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 43 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 97 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Одоо ажиллагаанд 81 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

С.Цог

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button