Худалдаачдад хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байна гэв

Монголын худалдаачдын холбооны II Их хурал өнөөдөр болж байна. Хурлын эхэнд худалдаачдад тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар Монголын худалдаачдын холбоо шинэ тэргүүнээ сонгохоор товлосон байна. 

Хурлаас гарсан шийдвэрээ төрийн өндөрлөгүүдэд хүргүүлэхээр зэхэж байгаа аж. Өмнө нь 2017 онд  Монголын худалдаачдын холбоо анхдугаар хуралдаанаа хийж төрийн өндөрлөгүүдэд  худалдааны үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах, худалдаачдыг зохион байгуулалтад оруулах, тулгамдсан асуудлуудыг нь тодорхойлж тэднийг дэмжих ажлыг зохион байгуулах, эрхийнхээ төлөө тэмцэж буй иргэдээ хориглож, торгож, амжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтад оруулж байгаа үйл ажиллагаа даруй зогсоохыг шаардаж тухайн үеийн төрийн өндөрлөгүүдэд хандсан байдаг. Гэвч өнөөдрийн энэхүү шаардлагын ямар нэг арга хэмжээ аваагүй хэвээр байгаа аж. Иймээс өнөөдрийн хуралдаанаар худалдаа эрхлэгчид дахин саналаа нэгтгэн төрийн өндөрлөгүүдэд хандахаар болсон тухай Худалдаачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Урантөгс мэдээллээ. 

Монгол Улсын эдийн засгийн нуруун дээрээ үүрч яваа хүмүүсийн нэгээхэн хэсэг бол  худалдаачид. Иймээс худалдаачдын эрх ашгийн хамгаалах эрх зүйн орчин нэн чухал байгааг онцолж байлаа. Мөн дэлхийн ихэнх орнуудад жишгээр Монгол Улсад худалдааны яам байгуулах шаардлага тулгараад байгаа хэлж байв. 

\

 

О.ОНОН

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button