Өнөөдөр: Төрийн цахим шилжилтийн хүрээнд

Төрийн ордон


10:00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар Төрийн цахим шилжилтийн хүрээнд "Цаасгүй парламент" болж буй талаар мэдээлэл хийнэ.

УЕПГ


10:00 цагт Прокурорын байгууллагын гуравдугаар улирлын хяналтын ажлын мэдээ, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийнэ.

“Бишрэлт” зочид буудал


10:00 цагт МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас өнөөдөр болон маргааш “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналт шалгалтыг бэхжүүлэх нь” сэдэвт  арга хэмжээ зохион байгуулна. Утас: 91989890, 99094993

Батлан хамгаалах яам


10:00 цагт Цэрэг татлагын ажил энэ сарын 22-25-нд зохион байгуулагдахаар болсонтой холбоотой “Эрүүл мэндийн үзлэг” зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 325044

“Дүнжингарав” төв


10:00 цагт “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд болно. Утас: 75111896, 95954071

Сүхбаатарын талбай


11:30 цагт Монгол Улс болон Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 15.4 сая еврогийн өртөг бүхий "Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах" төслийн хүрээнд эхний ээлжийн иж бүрэн тоноглогдсон гал унтраах, аврах зориулалтын 40 автомашин, техник, багаж хэрэгслийг хүлээн авах арга хэмжээ болно. Утас: 99007969, 99249813, 86150069

Үндэсний мэдээллийн төв


11:30 цагт Монгол үндэстний хүний эрх иргэдийн хяналтын хороо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос хэвлэлийн хурал хийнэ.

Блю Скай


13:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зөвлөгөөн” болно. Утас: 88109320

С.ЦОГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button