Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 235 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 275 мянган хүн эдгэрчээ.

Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид сүүлийн 2 хоногт  1281 хүний сорьцод шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрлээ. Энэ хүн аравдугаар сарын 4-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 настай эрэгтэй, ачаа тээврийн жолооч юм. Сайн дурын шинжилгээг гурван хүн өгсөн бүгд сөрөг гарсан. Өнөөдрийн сайн мэдээ нэг хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 315 болсон,  308 хүн эдгэрсэн.  Ажиглалт тандалтын хугацаа дууссан 294 хүн, гэрийн ажиглалтад 4 хүн, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-д 7 хүн эмчлэгдэж байгаагаас 6 хүн хөнгөн, нэг хүн хүндэвтэр гэсэн оноштой байна" гэв.

 

С.Цог
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button