Түрээсийн орлогоор баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит XVIII хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК нэг ТУЗ” ХХК-д түрээсийн орлогоор баталгаажсан 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 34.3 тэрбум төгрөгийн баталгаат үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү үнэт цаасыг бүртгэснээр хөрөнгийн зах зээлд цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болох, "Ковид-19" цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон тусгай албан хаагчдыг орон сууцжуулахтай холбоотой УИХ, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, цаашид түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч бизнесийн байгууллагууд нь ирээдүйн мөнгөн урсалын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд гаргаж шаардлагатай санхүүжилтийг татах боломж, нөхцөл бий болно.
О.ОНОН
Оллоо.мн