Их мастер Б.Мөнгөнтуул Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч цолны болзол хангалаа
.jpg)
Уг семинарыг Дэлхийн шилдэг дасгалжуулагчид болох ДШХ-ны Ахлах дасгалжуулагч Эугенио Торре, Деян Божков, Меликсет Хачян, Джэйсон Гонсалес шахмат, Вишал Сарин, Еспер Халл нар удирдан явуулсан байна.
Дэлхийн Шатрын Холбооноос зохион байгуулагддаг дасгалжуулагчийн семинарт сууж шалгалтанд тэнцсэнээр олгодог Дасгалжуулагчийн цолыг дараах байдлаар эрэмбэлдэг бөгөөд тухайн цолонд тогтоогдсон төлбөрийг төлж эрхийн зөвшөөрлийг /Lisence – лиценз/ сунгаснаар албан ёсоор дасгалжуулах, Дэлхийн Шатрын Холбооноос зохион байгуулагддаг томоохон тэмцээнүүдэд ДШХ-ны Зөвлөх дасгалжуулагч болон түүнээс дээш цолтой дасгалжуулагч нар эх орноо төлөөлөн баг, тамирчдаа ахлан оролцох гэх мэт эрхтэй болдог.
1. ДШХ-ны Ахлах дасгалжуулагч – FIDE Senior Trainer /FST/
2. ДШХ-ны Дасгалжуулагч – FIDE Trainer /FT/
3. ДШХ-ны Зөвлөх дасгалжуулагч – FIDE Instructor /FI/
4. Үндэсний зааварлагч багш – National Instructor /NI/
5. Хөгжүүлэлтийн зааварлагч багш – Developmental Instructor /DI/
О.ОНОН
Оллоо.мн