Орон нутгийн сонгуулийн хууль нэр дэвшигчдэд дээлээ давхарлах боломж олгожээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт ирэх долоо хоногт буюу энэ сарын 15-нд болно. 

Хуулийн дагуу нэр дэвшигчдэд энэ өдрүүдэд сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Үүнтэй холбоотойгоор нийгэмд эргэлзээ төрүүлж байгаа  асуудал бол нэг нэр дэвшигч нийслэл болон дүүрэгт давхар нэр дэвшиж байгаа явдал юм. Нэг үгээр энэ удаагийн сонгуулийн хуульд хурлын төлөөлөгч давхар дээлтэй байхыг хүлээн зөвшөөрсөн болж таарч байна.

Тодруулбал, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийн 6,5-д зааснаар Сум, дүүргийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно гэж заажээ. 

Ингэснэрээ энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчдэд дээлээ давхарлах боломж олгосон гэсэн үг юм. 

О.ОНОН

Оллоо.мн 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button