Д.Сарангэрэл сайдын мэргэжлийн бус санал олон нийтийг бухимдуулав

Будаач будаач гэхээр сахлаа хүртэл будав гэгчээр Д.Сарангэрэл сайдын  сүүлд гаргасан санал олон нийтийн шүүмжлэл дагуулж байна. Иргэдэд л таалагдаж байвал үлдэх үр дагаврыг нь тооцоолж боддоггүй төрийн өндөр албан тушаалтнууд олон болж. Тэдний нэг Д.Сарангэрэл сайд.

Эрүүл мэндийн сайдаас шууд БОАЖ-ын сайдаар томилогдсон тэрбээр  өнгөрсөн даваа гарагийн байнгын хорооны хуралдааны үеэр “Эрүүл мэндийн даатгалд эрсдэлийн сан гэж бий. Энэ сангийн мөнгөнөөс  эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэхэд зориулмаар байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн тооцоо, судалгаанаас харахад 10 тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эх орондоо эмчлэгдэх боломжгүй 39  нэр төрлийн өвчний жагсаалт 26 болсон. Сошиал орчинд нэг нэгнээсээ гуйлга гуйдаг энэ хүнд байдлыг жоохон ч гэсэн засмаар байна. Энэ боломж нь ч байгаа. Ялангуяа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд төрийг төлөөлөх гишүүд нь энэ асуудалд анхаараарай гэж хүсч байна” гэлээ.

Хэдхэн сарын өмнө Эрүүл мэндийн салбарыг толгойлж байсан сайдын амнаас унасан үг нийгэмд шүүмжлэл дагуулав.  10 тэрбум  гэдэг бол бага мөнгө биш. Энэ мөнгийг ийм байдлаар гадагшаа урсгаж байхаар дотоод дахь эмнэлгүүддээ хөрөнгө оруулалт хийх нь илүү оновчтой шийдэл. Монгол хүн эх орондоо эмчлүүлдэг байх боломж бүрдэх нь гарц шийдэл юм.Гэтэл салбар хариуцаж байсан хүн нь иймэрхүү санал гаргаад сууж байгаа нь хэр зохистой вэ? 

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button