Баянхонгор сумын ундны уснаас гэдэсний бүлгийн нян илэрчээ

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баянхонгор сумын “Чандмань-Баянхонгор” ХК-ийн ундны усны эх үүсвэр, өндрийн сан, ус зөөврийн хоёр машины чайн, шугамын 17 ус түгээх цэг, зөөврийн 24 ус түгээх байр, нийт 45 цэгээс усны дээж авч аймгийн эрүүл ахуй хими, нян судлалын лабораторид дөрвөн үзүүлэлтээр шинжилгээнд хамруулжээ.

Шинжилгээний дүнгээр есөн цэгээс авсан дээжинд гэдэсний бүлгийн нян илэрсэн нь байна. Иймд илэрсэн дутагдлыг арилгуулах улсын байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгүүлжээ.

О.ОНОН

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button