Өнөөдөр болох үйл явдал…

Төрийн ордон


09:00 цагт ХЗДХЯ, ХНХЯ болон УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” хэлэлцүүлэг зохион байгуулна.

МҮХАҮТ


09:30 цагт ГЕГ, МҮХАҮТ болон Европын холбооны “Монголын худалдааг дэмжих” ТРАМ төсөл хамтран “Гааль-бизнесийн түншлэл – 2020” уулзалт зохион байгуулна.

Сүхбаатарын талбай


10:00 цагт “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр – 2020” салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хэрэглэгчээ дээдэлье” уриан дор зохион байгуулна. Утас: 99042498

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар


10:00 цагт  Ерөнхий боловсролын сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887

АСА цирк


11:00 цагт Монгол Улсын консерваторийн Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулиас Циркийн сургууль үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 88088868

"Мишээл экспо" төв


12:00 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том үзэсгэлэн "ICT EXPO – 2020" нээлтээ хийнэ. Утас: 94999598

Blue Sky


12:30 цагт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлэг болно.

“Монгол арт” галерей


14:00 цагт “Багшийн туслах сан” нээлтээ хийнэ. Мөн “Шилдэг багш” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Утас 80055598, 78-100-800

С.Цог

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button