Отгон төрийн өмчит компанийн хөрөнгөлөг захирал Д.Алтанцэцэг

Сүүлийн үед төрийн өмчит компаниудын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлүүд гарах болсон юм. Иймээс эдгээр компаниудын удирдлагуудтай холбоотой мэдээллийг цувралаар  хүргэж байна. 

Энэ удаад "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийн мэдээллийг хүргэж байна. 

Одоогоос гурван жилийн гаруй хугацааны өмнө ТӨБЗГ-ын тогтоолоор "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг байгуулсан. Тодруулбал Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий “Монгол-Газрын тос боловсруулах үйлдвэр” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсан юм. Улмаар Төрийн өмчит бодлого зохицуулалтын газраас “Монгол-Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн газрын даргаар Д.Алтанцэцэгийг томилсон байдаг. Д.Алтанцэцэгийн хувьд эдийн засагч мэргэжилтэй, сүүлд газрын тосны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Мэргэжлийн хүн. 

Харин отгон төрийн өмчит компанийн захирал Д.Алтанцэцэгийг ХОМ хоёр жилийн хугацаанд их хэмжээгээр өссөн нь анхаарал татаж байна. Анх компанийн захирал болохдоо жилийн хоёр сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2018 онд жилийн 48 сая, 2019 нь жилийн 112 сая төгрөгийн орлого олсноо мэдүүлсэн байна. Д.Алтанцэцэг захирал нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг гражтөй эдгээр нь 326 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн 29 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 242 сая төгрөгтэй, 35 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлжээ.

О.ОНОН

Оллоо.мн

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button