Орон нутгийн сонгуулийн санал хураалт пүрэв гарагт болно

2020 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгаа  үргэлжилж байна. Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.9.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдана. Харин аравдугаар сарын 15-ны өдөр буюу энэ пүрэв гарагт бүх нийтээр амарч, саналаа өгнө.

 Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9.3.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн заасны  дагуу аравдугаар сарын 15-ны өдөр бүх нийтээр амрах юм.

 

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button