Намын бүлгүүд тодорхойгүй шалтгаанаар хуралдсангүй

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаас баталсан хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах ёстой. Гэвч өнөөдөр тодорхойгүй шалтгаанаар хоёр намын бүлэг хуралдсангүй. Эх сурвалжуудын мэдээллийн гишүүдийн ихэнх нь орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хүрээнд тойрогтоо ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн баасан гарагт гишүүдийн ирц хүрээгүй учир чуулган хуралдаагүй юм. Ийнхүү орон нутгийн сонгуулийн сурталчилгааны ажлаас үүдэн парламентын намрын чуулганы үйл ажиллагаа тасалдахад хүрлээ.

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button