ЭМЯ: Хоёр хүнд коронавирус илэрч, нэг хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээллээ. Дэлхий нийтэд 24 цагийн хугацаанд 307 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 234 мянган хүн эдгэрчээ.

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 707 сорьцод шинжилгээ хийхэд 2 хүнд коронавирус илэрчээ. Харин 1 хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ.

ЭМЯ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button