Эрүүгийн 462 хэрэг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 100 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 68 гомдол, мэдээллийг шалгаж байна. 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 481 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд 462 хэрэг шалгагдаж байна.

Эх сурвалж: АТГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button