Х.Баттулга: Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн байранд очиж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналаа өглөө.

 

Тэрбээр санал өгснийхөө дараа сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Үндсэн хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу саналаа өглөө. 15.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 35 хувьтай байна. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Саналаа өгөөгүй иргэд санал хураалтын цаг дуусахаас өмнө саналаа өгч, иргэнийхээ эрх үүргийг биелүүлэх хэрэгтэй байна. Сонгуульд оролцоогүй, сонгуулиар нийгмийн харилцааг өөрчлөөгүй байж дараа нь хариуцлага нэхэх нь уялдаагүй зүйл. Сонгуулиар өөрчлөлт хийдэг нь Ардчиллын алтан зарчим. Иймээс иргэд орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцож, өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна” гэлээ.

 

О.ОНОН

Оллоо.мн

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button