Өнөөдрөөс эхлээд 6 хувийн зээлийг олгож эхэлж байгаа гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны улсын төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсан. Засгийн газар Монголбанк, арилжааны банктай хэлэлцээд, ипотекийн зээлийг 6 хувь болгох шийдвэр батлагдсан. Өнөөдрөөс эхлээд 6 хувийн зээлийг олгож эхэлж байгаа. Өрхийн дундаж орлого нь 1.5 сая төгрөгтэй байж 8 хувийн зээлд хамрагддаг байсан. Ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй болгосноор өрхийн орлого нэг сая төгрөгтэй байх шаардлагатай” гэсэн мэдээллийг өглөө.

О.ОНОН

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button