Ц.Даваасүрэн: Монголбанктай ярих юм алга

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын Ц.Даваасүрэн валютын нөөц ихэсгэх, хэмнэх ямар боломж байгаа талаар  “Долларын ханш жилийн дотор 2400-2800 болчихлоо. Гэтэл үүнийг Монголбанк тогтвортой байна гээд байх юм. Монголбанктай ярих юм алга. Бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн төгрөгөөр өсөж байгаа гэж бодож байна. Долларын ханш өсөх тусам ядуу иргэдийн тоо нэмэгдэж байна. Импортыг орлох бүтээгдэхүүн хийх, бизнесийн орчинг дэмжих бодлого, мөнгөний бодлогын зохицуулалт хаана байна вэ? Валютын ханшийг тогтвортой байлгах эзэн нь хаана байна вэ” гэсэн асуултад хариулт авахыг хүслээ. Гэсэн ч Монголбанкныхан холбогдох хариулт өгч чадсангүй.

 

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button