Томуугийн дархлаажуулалтад 10-13 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулна

Улирлын томуугийн вакцинжуулалтын ажил аравдугаар сарын 1-ээс эхэлсэн. Эхний ээлжинд томуугийн вакцинжуулалтад зорилтот бүлэг буюу хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, эмнэлгийн ажилчид, төрийн албаны нийтэд үйлчилдэг албан хаагчдыг хамруулсан.  

Харин одоо томуугийн вакцины ханган нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор дархлаажуулалтыг өргөжүүлэн 10-13 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахаар болсон байна. Иймээс томуугийн вакцинаас хоцорсон зорилтот насны хүүхдүүдийг эцэг, эхчүүд нь харьяа дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан томуугийн вирус эргэлтэд орохоос өмнө хийлгэх шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна.

 

О.МОЛОР

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button