Зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр

2020.10.22, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6

НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САР

ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.10.22, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 7.22-17.51
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button