Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: 

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2020 оны 10 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.

\

ЦУОШГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button