УИХ-ын сонгуулиар Алтайчуудад “гологдсон” О.Амгаланбаатар

 

УИХ-ын сонгуулиар АН-аас О.Амгаланбаатар нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Тэгвэл тэрбээр Говь-Алтай аймгийн Засаг дарга болохоор тохироо хийн, гүйж яваа сурагтай.

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай аймагт АН 29 суудал, МАН 11 суудал, бие даагч нэг суудал авсан. О.Амгаланбаатарын хувьд өмнө Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа орон нутагт намчирхал, талцлыг дээд цэгт нь хүргэж, халаа сэлгээг жинхэнэ утгаар нь хийсэн нэгэн.

Мөн хэд хэдэн АТГ-т дуудагдаж, асуудал үүсгэж байсан “гавьяатай”. Алтай нутагт санаачлан эхлүүлсэн ажилгүй тэрбээр АН-ын ялалтыг ийнхүү өмчилж, Засаг ноён болохоор улайрч явна.

О.ОНОН

Оллоо.мн

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button