Хотын даргад Д.Сумъяабазарыг нэр дэвшүүллээ

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар НИТХ-ын даргад болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчээ Нийслэлийн МАН намынхаа үндсэн дүрмийн хүрээнд тодруулна.

Дөнгөж сая МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгалан нарыг дэвшүүлэхээр санал оруулж танилцууллаа.

Ингэснээр Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээ татгалзаж, СХД дүүрэгт дахин сонгууль явуулах гээд улстөрийн хувьд хотын даргын сонгохтой зэрэгцсэн сунжирсан асуудлууд үргэлжлэхээр болж байна.

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button