Д.Нямхүү: Ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг  хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Сүүлийн хоёр өдөрт  нийт 1053 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь энэ сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн  ачаа тээврийн  машины жолооч, 35 настай, эрэгтэй, манай улсын  иргэн байна. 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 328 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 312 байгаа. Өнөөдрийн байдлаар 16 хүн  эмчилгээнд байгаа.

 

О.ОНОН

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button