Э.Магнайбаярыг эгүүлэн татах уу

Нийслэлийн Баянгол дүүрэгт  орон нутгийн сонгуулиар МАН-20 АН-18 ХҮН-2 МАХН-1 санал авсан. Харин үнэмлэх гардах  мөчид МАХН-аас сонгогдсон төлөөлөгч Э.Магнайбаяр МАН-д элсэж, эвсэж орон нутгийн сонгуульд орсон АН болон намынхнаа шоконд оруулав. Түүний энэ үйлдэлд эсэргүүцсэн Баянгол дүүргийн АН болон МАХН-ынхан Э.Магнайбаяр луу өндөг шидэн, гурил цацаж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. 

Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Магнайбаярыг эгүүлэн татах асуудлаар хуульчид болон сонгогчдын төлөөлөл хамтран мэдээлэл хийхээр болсон байна. 

Ингэснээр тус дүүрэгт МАН засаглах чадах эсэх нь анхаарал татсан асуудлын нэг болох нь ээ. 

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button