Баян-Өлгийн аймгийн удирдлагууд төсвийн мөнгийг цолны мялаалга болгох журамтай гэв үү

Төсвийн мөнгийг хувийн өмч шиг үрэн таран хийсэн хандсан баримтууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд энэ жилийн баяр наадмаар начин цолд хүртсэн Н.Мустафад байр өгөх тендер зарласан баримт цахим орчинд шуугиан дэгдээж байна. 

Бүр тодруулбал, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Туран Ворлд” компанийн бөх Н.Мустафа энэ жил начин цолтон болсон. Улмаар  аймгийн удирдлагууд түүний цолны найрыг өнгөрсөн есдүгээр сард хийж хоёр өрөө байраар мялаасан байдаг.  Тэгвэл энэхүү байраа төсвийн мөнгөөр авахаар тендер зарлажээ.

 Улсын төсөв бол  нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл. Гэтэл Баян-Өлгий аймгийн удирдлагууд төсвийн хөрөнгийг бөхчүүддээ мялаалга болгон суугааг төсөв санхүү хариуцсан холбогдох яамны удирдлагууд, хяналт шалгалт хариуцсан газрууд анхааралдаа аваагүй өнөөдрийн хүрчээ. 

Баян-Өлгий аймгаас төрөн гарсан Улсын начин цолтой бөхчүүдийг хоёр өрөө байраар мялаах журам гэгчийг аймгийн ИТХ-аас 2016 онд баталсан байна. Энэ дагуу  Б.Баатарцол, Б.Серик нарын начин цолтнуудыг тус бүр хоёр өрөө байраар мялааж. Харин одоо журмын дагуу байр авах дараагийн хүн нь. 

\

Ийнхүү төсвийн эх захгүй, эрээ цээргүй үрж, төрөөр тохуурхах үзэгдэл Баян-Өлгийн ИХТ-ын журам гэгчээр төгсгөл болно гэж найдъя. Ард түмний татварын мөнгийг аварга, заан, начингуудын амьдрах орчныг сайжруулах аянг дэмжих хэрэгсэл болгож буй Баян-Өлгий аймгийн шийдвэр гаргагч удирдлагуудад зохих хариуцлага оногдуулах нь зүйн хэрэг биз ээ. 

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button