Хотын орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нар ажиллана

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр 16.00 цагаас хуралдана. Хуралдаанаар нийслэлийн орлогч дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг орлогчоороо томилуулах саналаа НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хүргүүлсэн байна.

 Ж.Сандагсүрэн 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм. Харин Н.Баярчимэг нь “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-ийн дэд захирлаар гурван жил ажилласан байсан намтартай нэгэн юм. 

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button