Д.Сарангэрэл сайд Булганд Айрагны өргөө барьж өгөх амлалт өгчээ

БОАЖ сайд Д.Сарангэрэл өнгөрсөн зун Булган аймагт ажиллахдаа “Айрагны өргөө” барьж өгнө хэмээн ам гарсан байна.

Энэ талаар өнөөдрийн байнгын хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Д.Сарангэрэл сайд Булган аймагт айрагны баярт очихдоо Булганчуудад “Айрагны өргөө” барихаар шийдсэн гэдгээ хэлсэн. Энэ жилийн төсөвт тусгагдаагүй бололтой, би олж харахгүй байна. Энэ бол маш чухал шинэлэг санаа. Яамдууд юу чухал юу чухал биш гэдгээ ойлгохгүй байх шиг байна” гэлээ. 

О.ОНОН

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button