Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх гол орчмоор 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.

\

ЦУОШГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button