Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор 1-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын талын нутгаар 9-14 градус, бусад нутгаар 3-8 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 5-7 градус дулаан байна.

\

ЦУОШГ

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button