ЭМЯ: Нийт 2422 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/08/28/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2422 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 924 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 571 нь Улаанбаатарт, 1851 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 12802 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 14633 хүн байна. Сүүлийн 24 цагт 2131 хүн эдгэрлээ.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 68.7 хувь буюу 2 235 580 хүн, 2-р тунд 64.0 хувь буюу 2 082 180 хүн хамрагджээ.
Оллоо.мн